Гурван хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 327 боллоо
ХӨСҮТ болон салбар лабораторид өнгөрсөн 48 цагийн хугацаанд 1995 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусний халдвар илэрлээ.
Мэдээллийн алба

ХӨСҮТ болон салбар лабораторид өнгөрсөн 48 цагийн хугацаанд 1995 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Тодруулбал, Алтанбулаг хилийн боомтоор ирсэн ОХУ-ын ачааны хоёр жолоочийн эхний шинжилгээ, Сиэтл-Улаанбаатар онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь шинжилгээ “эерэг буюу халдвартай” гэж гарчээ.
Ийнхүү улсын хэмжээнд коронавирусний 327 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 312 хүнийг эдгээснээс 298 нь бүх шатны ажиглалтаа дуусгажээ. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгийн ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Гурван хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 327 боллоо
ХӨСҮТ-д халдвар авсан нь батлагдсан 15 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл, 10 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна.


















