Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Гурван хүний амь аварлаа

Гал гарах үед гэртээ амарч байсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Ч.Алтанбагана хөрш айлдаа ороход үүдний амбаар нь шатаж байжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван хүний амь аварлаа
Гурван хүний амь аварлаа. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 4-ний өдрийн 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 40 дүгээр гудамжны 12 тоотын айлд гал гарчээ.

Гал гарах үед гэртээ амарч байсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Ч.Алтанбагана хөрш айлдаа ороход үүдний амбаар нь шатаж байжээ.

Гэрт 54- 59 насны хоёр эмэгтэй, гурван настай хүүхэд байсан байна.

Ч.Алтанбагана мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, хөрш айлынхаа гурван хүний алтан амийг аварчээ.

Хуваалцах