Гурван хүнийг буудаад амиа хорложээ
Гурван хүнийг буудсан хэрэгтэн амиа хорлосон болох нь тогтоогдсон байна.
Мэдээллийн алба

Гурван хүнийг буудсан хэрэгтэн амиа хорлосон болох нь тогтоогдсон байна.
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд хоёр хүний аминд хүрч, нэг хүнийг шархдуулсан Эрдэнэсүх нь амиа хорлосон байдалтай хээрээс олдсон гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Б.Төгсбаяр хэллээ.
Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас энэ хэргийг үргэлжүүлэн шалгаж байна. Галт зэвсэг болон хэргийн газрын нотлох баримтуудыг шүүх шинжилгээнд өгчээ.


















