Гурван хүүхэд угаартаж нас баржээ
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрөгч 8-ны өдөр гурван хүүхэд гэртээ угаартаж нас баржээ.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрөгч 8-ны өдөр гурван хүүхэд гэртээ угаартаж нас баржээ. Тодруулбал, тус сумын Жилчиг багийн 11 дүгээр гудамжийн 17 тоотод иргэн А-гийн 8х12 харьцаатай палкан байшин шатаж, дотор нь байсан хоёр настай эрэгтэй Б, арван настай эрэгтэй А, зургаан настай эмэгтэй Э нар амиа алджээ. Хэргийн газарт ажилласан Онцгой байдлын хэлтсийнхний ярьж буйгаар хүүхдүүдийг гэрт нь цоожлосон байсан бөгөөд албан хаагчдыг дотогш ороход хүүхдүүд аль хэдийнэ угаартаж нас барсан байжээ.
Галын шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас болсон гэж таамаглаж буй бөгөөд хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж буй юм байна.


















