Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гурван намын бүлэг хуралдана

УИХ-ын чуулган хуралдаж байгаа үед уламжлал ёсоор УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Энэ уламжлалын дагуу өнөөдөр гурван намын бүлэг хуралдана. Тодруулбал, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас “А” танхимд эхлэнэ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван намын бүлэг хуралдана
Гурван намын бүлэг хуралдана. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулган хуралдаж байгаа үед уламжлал ёсоор УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Энэ уламжлалын дагуу өнөөдөр гурван намын бүлэг хуралдана. Тодруулбал, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас “А” танхимд эхлэнэ.

Мөн Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд хуралдах бол Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд хуралдахаар болжээ.Намын бүлгүүдийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэх юм байна.

Хуваалцах