Гурван настай охин урсдаг шатнаас унаж, нас баржээ
БНХАУ-ын Юньнань мужийн “Канминг” супермаркетын урсдаг шатнаас гурван настай охин унаж, нас барсан хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Юньнань мужийн “Канминг” супермаркетын урсдаг шатнаас гурван настай охин унаж, нас барсан хэрэг гарчээ. Цагдаа нар хэргийг шалгахаар дэлгүүрийн камерыг шалгахад хараа хяналтгүй явсан гурван охин шатан дээр тоглож байгаад ийнхүү нэг нь золгүйгээр нас барсныг тогтоожээ. Мужийн цагдаагийн газар сүүлийн үед нэмэгдэж буй энэ төрлийн хэргээс эцэг, эхчүүдийг сэрэмжлүүлэх үүднээс бичлэгийг олонд дэлгэсэн байна.
Энэ хэрэг хэдийгээр өөр улсад болсон ч иргэн та хүүхдүүдээ дагуулан дэлгүүрээр явах гэж байгаа бол дараах эрсдлийг санан, хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг сануулъя.


















