Гурван настай охиныг машинаараа дайрч хөнөөсөн жолоочийг баривчилжээ
БЗД-ийн 27 дугаар хороо Сэлбийн 5 дугаар гудамжинд энэ сарын 12-ны 16.30 цагийн орчим З настай охиныг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ.
Мэдээллийн алба

БЗД-ийн 27 дугаар хороо Сэлбийн 5 дугаар гудамжинд энэ сарын 12-ны 16.30 цагийн орчим З настай охиныг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийг Зам тээврийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэс шуурхай эрэн сурвалжилж, тоёота приүс маркийн авто машины жолооч "Ц" гэгч үйлдсэн болохыг олж тогтоосон байна. Тэрбээр мөрдөн байцаагчид “Би тэр үед хүүхэд дайрч, амийг нь хөнөөснөө мэдээгүй” хэмээн мэдэгджээ.


















