Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурван оюутан барилга дээрээс унаж амиа алдав

Өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдрийн 13.30 цагийн үед Хан-Уул дүүргийн "River Stone" хотхоны барилга дээр ажиллаж байсан 17, 19, 23 насны гурван залуу унаж, амь насаа алджээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван оюутан барилга дээрээс унаж амиа алдав
Гурван оюутан барилга дээрээс унаж амиа алдав. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдрийн 13.30 цагийн үед Хан-Уул дүүргийн "River Stone" хотхоны барилга дээр ажиллаж байсан 17, 19, 23 насны гурван залуу унаж, амь насаа алджээ. Тодруулбал, тус барилгын гадна талын өнгөлгөөг хийж байсан гурван залуугийн зогсч байсан дүүжин хавтангийн тросс тасарч өндрөөс унасан байна. Ослын улмаас хоёр нь газар дээрээ амиа алдаж, нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.
Талийгаачид оюутнууд байсан бөгөөд энэ сарын тавнаас түр гэрээ байгуулж, тус барилга дээр ажиллаж байжээ. Тэд сургалтын төлбөрөө олохоор ажилд ороод ердөө хоёр хонож байхдаа аюулгүй ажиллагаагаа хангаагүй барилгын компанийн ослоос болж хорвоог орхижээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын өгч байгаа мэдээллээр тус барилгын үйл ажиллагааг өнгөрөгч дөрөвдүгээр сараас зогсоож, цахилгааныг нь таслаад байсан аж.

Хуваалцах