Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гурван сайд ажлаа хүлээлгэн өгчээ

Туркэд “Их авилга” ажиллагаа арванхоёрдугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд ажиллагааны явцад хээл хахууль авсан хэргээр олон тооны албан хаагчид саатуулагдан шалгагджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван сайд ажлаа хүлээлгэн өгчээ
Гурван сайд ажлаа хүлээлгэн өгчээ. Зураг: МҮОНРТ

Туркт “Их авилга” ажиллагаа арванхоёрдугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд ажиллагааны явцад хээл хахууль авсан хэргээр олон тооны албан хаагчид саатуулагдан шалгагджээ.

Тэгвэл өчигдөр Туркийн Байгаль орчин, барилга хот төлөвлөлтийн сайд Эрдоган Байрактар, Эдийн засгийн сайд Зафер Чаглаян, Дотоод хэргийн сайд Муаммер Гюлер нар огцорсон тухай орон нутгийн хэвлэлүүдийг иш татан Agence France- Presse мэдээллээ.

Авилгын дуулиантай хэрэгт дээрх сайдуудын хүүхдүүд бас холбогдож саатуулагдан байцаагдаж байна.

Эрдоган Байрактар ажлаа хүлээлгэн өгч байхдаа тус улсын ерөнхий сайд Режепа Таип Эрдоганыг бас ажлаасаа огцрохыг уриалжээ.

Харин Гюлер “Их авилга” ажиллагааг засгийн газрын эсрэг бохир үйлдэл гэж нэрлэжээ.

Хуваалцах