Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гурван сартай бар амьтан сургагчаа гэмтээжээ

Өчигдөр бага үдийн үед Өмнөд Солонгосын Сөүл хотын амьтны хүрээлэнд нэгэн золгүй явдал болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван сартай бар амьтан сургагчаа гэмтээжээ
Гурван сартай бар амьтан сургагчаа гэмтээжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр бага үдийн үед Өмнөд Солонгосын Сөүл хотын амьтны хүрээлэнд нэгэн золгүй явдал болжээ.

Сибирийн 3 настай бар амьтан сургагчийнхаа хүзүүг хазаж гэмтээжээ. Хүрээлэнгийн цэвэрлэгч амьтдын орон байрыг цэвэрлэх үедээ тухайн барын цоожны дэгээг дутуу хийснээс энэхүү хэрэг гарсан байна.

Энэ үед амьтан сургагч Ким амьтдын хоол тэжээлийг өгөх үед бар төмөр торон хаалгаа мөргөн гарч дайрсан аж. Хүзүүндээ гэмтэл авсан сургагч хэр удаан хугацаагаар ухаангүй байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд эмнэлэгт найдвар муутай хүнд байдалтай байсаар байна.

Хэрэг гарах үед хяналтын камерийг хэн нэгэн хянаж байгаагүй аж. Хэргийг Сөүлийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.

Түлхүүр үг:Амьтан сургагч
Хуваалцах