Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурван сая дахь иргэний чацуутанд хүндэтгэл үзүүлжээ

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван сая дахь иргэний чацуутанд хүндэтгэл үзүүлжээ
Гурван сая дахь иргэний чацуутанд хүндэтгэл үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллажээ. Тухайлбал, тэрбээр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас олгож буй эмнэлэгийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.

Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын хоёрдугаар багийн малчин Ц.Доржсүрэн болон Дорноговь аймгийн Айраг сумын Нард багаас төрсөн Монгол Улсын сайн малчин Г.Эрдэнэбулга нарт Монгол Улсын сайн малчны шагналыг гардуулжээ.

Дээрхээс гадна Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Дорноговь аймгийн Айраг сумаас төрсөн Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутныхаар зочилж хүндэтгэл үзүүллээ. Тус сумын иргэн Н.Намсрай, Л.Бадамцэцэг нарын хоёр дахь охин Н.Болорсувд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ны өдрийн 18 цагийн орчим аймгийн нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн байна. Ж.Батсуурь, Дорноговь аймаг гурван сая дахь иргэнээ өлгийдөж авлаа. Хоёр аймгийн хэмжээнд малын тоо толгой таван төрөл дээр өсч, улсын сайн малчдын тоо нэмэгдэж байна. Энэ нь малчин түмний нөр их хөдөлмөрийн хувь нэмэр юм хэмээгээд Монгол түмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Хуваалцах