Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурван сая дахь иргэнийг тодруулах асуудлаар видео хурал хийлээ

Тэрбээр Монгол Улсын хүн ам өнгөрсөн сарын 31-ний байдлаар 2995.9 мянга болж, өмнөх оныхоос 2.2 хувиар өсч, төрсөн хүүхдийн тоо өнгөрсөн онд хамгийн их буюу 82839-д хүрснийг мэдээллээ.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван сая дахь иргэнийг тодруулах асуудлаар видео хурал хийлээ
Гурван сая дахь иргэнийг тодруулах асуудлаар видео хурал хийлээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран гурван сая дахь иргэнийг тодруулах асуудлаар нийслэл, аймгийн Засаг дарга, эрүүл мэнд, статистикийн газар, хэлтсийн дарга нартай өнөөдөр видео хурал зохион байгууллаа. ҮСХ-ны дарга С. Мэндсайхан гурван сая дахь иргэнийг тодруулах журмыг танилцуулж, тодорхой чиглэл өглөө. Тэрбээр Монгол Улсын хүн ам өнгөрсөн сарын 31-ний байдлаар 2995.9 мянга болж, өмнөх оныхоос 2.2 хувиар өсч, төрсөн хүүхдийн тоо өнгөрсөн онд хамгийн их буюу 82839-д хүрснийг мэдээллээ. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд гурван сая дахь иргэнийг тодруулах журмын талаарх мэдээллийг ард иргэдэд шуурхай хүргэх, төрөх эхийн судалгааг тодорхой болгох, төрөлтийг тухайн өдөрт нь багтаан мэдээлэх талаар Статистикийн болон эрүүл мэндийн газар, хэлтсүүд нягт хамтран ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

Хуваалцах