Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Гурван сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын онлайн тэмцээн болно

“Гэгээ” бага сургуулийн санаачлагаар Монголын шатрын холбоо, “Шаг дуг цод” шатрын клуб гурван сая төгрөгийн шагналын сантай “Гэгээ опен” өсвөрийн шатарчдын онлайн тэмцээнийг ирэх сарын 8-нд www.lichess.org сайтаар зохион байгуулахаар болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын онлайн тэмцээн болно
Гурван сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын онлайн тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

“Гэгээ” бага сургуулийн санаачлагаар Монголын шатрын холбоо, “Шаг дуг цод” шатрын клуб гурван сая төгрөгийн шагналын сантай “Гэгээ опен” өсвөрийн шатарчдын онлайн тэмцээнийг ирэх сарын 8-нд www.lichess.org сайтаар зохион байгуулахаар болжээ.

Хүүхэд багачуудын авьяас билгийг нээн хөгжүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус тэмцээн долоо хүртэлх, 8-9, 10-11 насны охид, хөвгүүд гэсэн зургаан ангиллаар зохион байгуулагдах бөгөөд ангилал тус бүрт эхний таван байрыг мөнгөн шагнал, “DGT 960” шатрын цаг, гавьяат дасгалжуулагч Ж.Лхагвын орчуулсан шатрын спортын тухай ном, цахим өргөмжлөлөөр шагнах юм байна.

Хуваалцах