Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурван талт хэлэлцээр маргааш эхэлнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр маргааш Хөдөлмөрийн яаманд эхлэхээр болж, талууд хэлэлцээрийн бүрэлдэхүүнээ баталсан байна.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван талт хэлэлцээр маргааш эхэлнэ
Гурван талт хэлэлцээр маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр маргааш Хөдөлмөрийн яаманд эхлэхээр болж, талууд хэлэлцээрийн бүрэлдэхүүнээ баталсан байна. Хэлэлцээрээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаарх хууль эрх зүйн орчин, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр хадгалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээрх дөрвөн бүлэг асуудлыг тусгах юм. Маргаашийн хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөрийн сайдаар ахлуулсан Аж үйлдвэр, Барилга, хот байгуулалт, Уул уурхай, ХАХНХЯ, Эрүүл мэнд, спорт, Сангийн яам, БСШУЯ-ны найман төлөөлөл, Ажил олгогч Эздийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч тэргүүтэй найман хүн, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн тэргүүлсэн найман төлөөлөл орох аж.

Хуваалцах