Гурвансайхан сум 90 жилийн ойгоо 130 сая төгрөгөөр тэмдэглэжээ
Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан 90 жилийн ойгоо 130 гаруй сая төгрөгөөр тэмдэглэж байна.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан 90 жилийн ойгоо 130 гаруй сая төгрөгөөр тэмдэглэж байна.
Сүүлийн үед дунд аймаг, сумдууд тэмдэглэлт ойгоо улсын төсвийн хөрөнгөөр тэмдэглэж байна гэх шүүмжлэл иргэдийн дунд гарах болсон. Тэгвэл Гурвансайханчууд ой тэмдэглэх хөрөнгө мөнгөө хэрхэн шийдсэн талаар манай сурвалжлагч тодруулсан байна.
Тус сумынхан ой тэмдэглэх нийт зардлынхаа таван сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөс гаргасан байна. Харин үлдсэн мөнгөн төсвийг нутгийн иргэдийн хандив тусламжаар цуглуулсан гэж сумын Засаг дарга н.Төмөртогтох ярилаа.


















