Гурвантэс суманд хамгийн их хөрөнгө оруулалт хийгджээ
Орон нутгийнхан сумандаа Улаанбаатарчуудын зарим өрхөөс хэд дахин хямд, тохилог орон сууцанд амьдрах болсон.
Мэдээллийн алба

Орон нутгийнхан сумандаа Улаанбаатарчуудын зарим өрхөөс хэд дахин хямд, тохилог орон сууцанд амьдрах болсон. Мөн гар аргаараа боловсруулсан эрүүл бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэг. Үүний нэг жишээ нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумынхан юм. Тус сумын 40 гаруй өрх халуун, хүйтэн устай холбогдсон тохилог амины сууцанд амьдарч байна.
Сүүлийн гурван жил гаруй хугацаанд дээрх суманд 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Үүний гурван тэрбум орчим нь улсын төсвөөс орсон бол үлдсэн нь олон улсын байгууллага, орон нутгийн тусламжаар шийджээ. Ингэснээр Өмнөговь аймагтаа хамгийн их хөрөнгө оруулалт татсан төдийгүй, их бүтээн байгуулалт хийсэн сумаар шалгарав.


















