Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурвантэс сумын иргэн Л.Баатарынх шинэ байшинтай боллоо

2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд "Өрх гэр бүлийн хөгжлийн жил" болгон зарласан. Зорилтот жилд 15 сумын 22 өрхийн амьдрал амьжиргааг дээшлүүлэх зорилгоор тус бүр 10 сая төгрөгийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурвантэс сумын иргэн Л.Баатарынх шинэ байшинтай боллоо
Гурвантэс сумын иргэн Л.Баатарынх шинэ байшинтай боллоо. Зураг: МҮОНРТ

2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд "Өрх гэр бүлийн хөгжлийн жил" болгон зарласан. Зорилтот жилд 15 сумын 22 өрхийн амьдрал амьжиргааг дээшлүүлэх зорилгоор тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг олгож байгаа юм. Энэ бол ямар нэгэн зээл биш, эргэн төлөгдөх төсөл хөтөлбөр ч биш. Өмнөговь аймгийн өрх гэр бүлүүд ая тухтай, сайхан орчинд ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг дэмжсэн бодит ажил юм.

Гурвантэс сумын иргэн Л.Баатарын гэр бүлд 7x8 хэмжээтэй тавилгатай 2 өрөө хувийн сууцны байшинг барьж түлхүүрийг хүлээлгэн өглөө. Уг өрхийн орон сууцыг барьж өгөхөөс гадна өмчлөлийн газар, хашаа, 00-н асуудлыг бүрэн шийдвэрлэж өгсөн юм.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Хуваалцах