Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гурвантэс сумын малчин мод тарьдаг

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин Г.Сугар мод тарьж байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурвантэс сумын малчин мод тарьдаг
Гурвантэс сумын малчин мод тарьдаг. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин Г.Сугар мод тарьж байна. Тэрбээр малаа хариулахын зэрэгцээ бэлчээрийн цөлжилтөөс сэргийлж хэдэн жилийн өмнөөс ийнхүү хөдөлмөрлөх болжээ.

Түүний талбайд одоогоор 10 орчим төрлийн мод ургаж буйгаас гадна хүнсний ногоо, малын тэжээл ч байв. Сүүлийн үед цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, бэлчээрээр мал хариулахад улам эрэсдэлтэй болсон энэ үед тэр ийнхүү ажиллаж, бусдыгаа уриалж байна.

Тэр “Говьд мал маллана гэдэг хангай газарынхтай харьцуулшгүй. Хавар аажуу бороо орж, намар хадах өвсгүй байдаг манай нутгийнхан жилийн дөрвөн улиралд тасралтгүй нүүдэг. Сүүлийн үед цаг агаарын нөхцөл байдал улам хүндэрч, бэлчээрийн гарц муудах боллоо. Мөн уул уурхай олборлолтоос үүдэн горхи, булаг олноор ширгэж байна. Үүнийг бид давж гарахын тулд мод тарих хэрэгтэй” гэсэн юм.

Тэрбээр хэдэн жилийн өмнө Говь-Алтай аймгийн Шарга сумаас халтар арвайн үр авч ирж тарьснаар өнөөдөр өгөөжөө өгч байна. Бүр жилийнхээ хэрэгцээг хангахуйц хөх тарианы гурил бэлтгэдэг гэсэн шүү.

Хуваалцах