Гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Ганбаатарыг амаллаа
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.
Мэдээллийн алба

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.
Чансаагаараа тэргүүлж буй хүчит 256 бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд улсын аварга Г.Эрхэмбаяр, дагавар магнайд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй хүчтэн зодоглож байна.
Гурвын даваанд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр Завхан аймгийн Сонгино сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Шинэ Азиа Майнинг” группийн бөх, аймгийн арслан Б.Ганбаатарыг, улсын аварга Г.Эрхэмбаяр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, аймгийн заан С.Оргилбаатарыг, улсын аварга Ч.Санжаадамба Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн арслан Сүрэнжавыг, улсын аварга С.Мөнхбат Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн начин Н.Энхжаргал нарыг амаллаа.


















