Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гутал гээгдсэн ч...

Харин тус жагсаалын үеэр нэгэн албан хаагчийн гутлын үдээс мултарч, үлдсэн нь өнөөдөр цахим сүлжээгээр нэлээд шуугиан тарив. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын яам фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гутал гээгдсэн ч...
Гутал гээгдсэн ч.... Зураг: МҮОНРТ

Ялалтын баяраар Улаан талбайд алхах монгол цэргүүдийн жагсаалтай өчигдөр албаныхан танилцсан билээ. Харин тус жагсаалын үеэр нэгэн албан хаагчийн гутлын үдээс мултарч, үлдсэн нь өнөөдөр цахим сүлжээгээр нэлээд шуугиан тарив. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын яам фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийжээ. Тайлбарт “Цахим сүлжээгээр манай цэргийн албан хаагчийн гутал сугарсан тухай элдвээр бичиж байна. Гутлын үдээс нь хатуу, дээрээс нь хөлөө дээш жийж алхдаг учраас сугарчихсан бололтой. Гэхдээ гутал нь сугарсан ч түүртэлгүй, ажралгүй, жагсаалаа хөөдөлгүй дуусгаж байгаа нь чухал. Эд зүйлээс нь илүү эзэн нь өөрөө бэлтгэгдсэн байгаа нь хамгаас чухал. Мэдээж энэ бол том сургамж” гэжээ.

Хуваалцах