Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Гүүр-2025" сургууль өндөрлөлөө

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хуурай замын Инженерийн цэргийн хамтарсан сургалт, дадлага амжилттай явагдаж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Гүүр-2025" сургууль өндөрлөлөө
"Гүүр-2025" сургууль өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хуурай замын Инженерийн цэргийн хамтарсан сургалт, дадлага амжилттай явагдаж өндөрлөлөө.

“Гүүр-2025” хамтарсан сургалт энэ жил хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд I шатны онолын сургалт нь БНСУ-д 2025 оны 05 дугаар сард явагдаж, II шатны дадлагын сургалт Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 20-ны өдрүүдэд явагдаж дууслаа.

Энэхүү сургалт нь хоёр орны цэргүүдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор явагдсан юм.

Сургалтын хаалтын ажиллагааны үеэр гадаадын цэргийн алба хаагчдад зориулан “Бэсрэг наадам”-ыг зохион байгуулж, үндэсний өв соёлоо сурталчиллаа гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах