Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гүүр, нүхэн гарцуудыг угааж, цэвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр зам засвар, арчлалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гүүр, нүхэн гарцуудыг угааж, цэвэрлэлээ
Гүүр, нүхэн гарцуудыг угааж, цэвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр зам засвар, арчлалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд зам засвар, арчлалт, үйлчилгээний ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 17-19-ний хооронд Сансрын нүхэн гарц болон 100 айл, Бөмбөгөр, 120 мянгат, 19-р хорооллын гүүрэн гарцуудын гадна, дотор шилэн фасад, тоноглолуудыг бүрэн угааж, цэвэрлэжээ. Цэвэрлэгээний ажилд нийт хоёр техник, 23 хүн оролцсон байна.

Хуваалцах