Гүүрэн гарцыг нэмж барина
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн автозамын газраас санаачлан автомашин болон явган зогрчигчын хөдөлгөөн ихтэй, зам тээврийн осол гарах магадлал өндөртэй газруудад гүүрэн гарц барихаар болж, эхнийх нь гарц болох “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гарцыг а
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн автозамын газраас санаачлан автомашин болон явган зогрчигчын хөдөлгөөн ихтэй, зам тээврийн осол гарах магадлал өндөртэй газруудад гүүрэн гарц барихаар болж, эхнийх нь гарц болох “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гарцыг ашиглалтад оруулсан.
Уг гүүрэн гарцыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК гүйцэтгэсэн юм. Түүнчлэн энэхүү гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шаттай, ачаалал ихтэй үеэр цагт 800 хүн нэвтрэх хүчин чадалтай юм.
Тэгвэл үүнтэй адил хоёр гарцыг энэ ондоо багтаан 100 айлын уулзвар, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд барих аж. Одоогоор зураг төслийн ажил нь хийгдэж байгаа юм байна.


















