Гүүрэн гарцын хөдөлгөөнийг хэсэгчлэн нээнэ
Замын цагдаагийн газрын өмнөх гүүрэн гарцыг өнөөдөр нээх аж. Гэхдээ бүрэн нээхгүй бөгөөд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол Улсын гудамж руу буух Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, харин Их Монгол Улсын гудамж руу буух баруун хойд т
Мэдээллийн алба

Замын цагдаагийн газрын өмнөх гүүрэн гарцыг өнөөдөр нээх аж. Гэхдээ бүрэн нээхгүй бөгөөд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол Улсын гудамж руу буух Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, харин Их Монгол Улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөжээ.
Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөн нээгдсэнээр замын хөдөлгөөний нягтрал харьцангуй буурна гэж тооцоолж буй юм.
Уг гүүрэн гарцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байна.


















