“Guys” хамтлагийн 20 дууг залуу уран бүтээлчид дуулна
“Guys” хамтлаг 25 жилийн ойдоо зориулж шинэ залуу уран бүтээлчдээ дэмжин өөрсдөө үгийг нь бичиж, аяыг нь зохиосон 20 уран бүтээлээ дуулуулж байгаа аж.
Мэдээллийн алба

“Guys” хамтлаг 25 жилийн ойдоо зориулж шинэ залуу уран бүтээлчдээ дэмжин өөрсдөө үгийг нь бичиж, аяыг нь зохиосон 20 уран бүтээлээ дуулуулж байгаа аж. Тухайлбал, дуучин Хишигдалай, Зоригт “Цас”, “Gangbay” хамтлаг “Манан”, реппэр Don Dior, дуучин Өрлөг “Чамдаа” зориулъя дууг дуулжээ.
Тэгвэл дараагийн удаад “Чи миний”, “Бороо”, “Зүрх уучил”, “Дурлал яг үлгэр шиг бас...”, “Навч”, “Дурлалын тухай ярилцъя”, “НАБХЗ”, “70 baby”, “Дурсамж”, “Анжело”, “Хайрлая амлая”, “Чамдаа би хайртай”, “Янаг жаргал”, “Амьдрал ба дурлал”, “Хөөрхөн охин”, “Цаг”, “Goodluck” дууг шинэ залуу уран бүтээлчдээр дуулуулах юм байна.


















