Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Guys" хамтлагийн М.Мягмар жиүжицүгээр хичээллэж эхэлжээ

"Guys" хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Мягмар спортод хөл тавьжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Guys" хамтлагийн М.Мягмар жиүжицүгээр хичээллэж эхэлжээ
"Guys" хамтлагийн М.Мягмар жиүжицүгээр хичээллэж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

"Guys" хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Мягмар спортод хөл тавьжээ. Тэр дундаа жиүжицү бөхийн төрлийг сонгон хичээллэх болсон байна. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүктээ “Жиүжицүгийн их спортод дурласан хэрнээ очиж чадалгүй явсаар маш урт хугацааг өнгөрөөсөн хүн өнөөдөр “Garuda BJJ ба MMA” клубт анхны бэлтгэлээ хийлээ. Өөрийн гэсэн онцлог хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, мөн маш сайхан соёлыг агуулсан спорт байна. Бахадмаар... Өөрийн хоёргүй сэтгэл, зүтгэлээр энэхүү спортыг өнөр өтгөн гэр бүл болтол нь хөгжүүлж дэлгэрүүлж ирсэн найз О.Болд-Эрдэнэ болон хамтран зүтгэгч бүх жиүжицүгийн ахан дүүстээ амжилт ялалтын оргил бүхнийг хүсэн ерөөе. Найрсаг сэтгэлээ дэлгэн угтсан сайхан хамт олонд чин сэтгэлээсээ талархлаа” гэжээ.

Ташрамд дуулгахад, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал жиүжицүгээр хичээллэж, улсын болон олон улсын чанартай тэмцээнүүдэд медалийн тавцанд зогссон билээ.

Хуваалцах