Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гүюг хаан” иргэний агаарын тээвэрт хүчин зүтгэнэ

Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нисэх онгоц үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Боинг” үйлдвэрт захиалан хийлгэсэн “Боинг 737-800” агаарын хөлгөө эх орондоо авчирлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гүюг хаан” иргэний агаарын тээвэрт хүчин зүтгэнэ
“Гүюг хаан” иргэний агаарын тээвэрт хүчин зүтгэнэ. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нисэх онгоц үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Боинг” үйлдвэрт захиалан хийлгэсэн “Боинг 737-800” агаарын хөлгөө эх орондоо авчирлаа. Тус компани өнгөрсөн онд алсын зайн нислэг үйлдэх боломжтой, том оврын “Б767-300” агаарын хөлөг худалдан авсан ойн дээрээ дахин дунд зайны, шинэ “Б737-800” онгоцыг үйл ажиллагааны түрээсээр авч байгаа юм.

Чингис хааны ач хүү, Их Монгол Улсын гурав дахь их хаан Гүюгийн нэрээ нэрлэсэн энэхүү шинэ агаарын хөлөг нь бизнес ангиллын 12, энгийн 150 суудалтай ба “Боинг” компаниас хамгийн сүүлд гаргасан хөх тэнгэрийг бэлэгдсэн цэнхэр өнгийн лед гэрлийн дотоод засалтай, зорчигчид өөрийн орны болон дэлхийн дуу хөгжим, киног дуу дүрсийн өндөр чанартайгаар үзэж, сонсох боломжтой, сүүлийн үеийн тохилог онгоц.

“МИАТ” компани 2016 онд дахин ийм дундын зайн нислэгийн хоёр онгоц авах бөгөөд ингэснээр “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэлх бодлого”-ын баримт бичигт тусгасан тус компанийн парк шинэчлэлт амжилттай хэрэгжиж, олон улсын зах зээлд өрсөлдөх, зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах чадвартай болно. Шинэ агаарын хөлөг хүлээн авах ёслолд Зам, тээврийн дэд сайд болон ИНЕГ, “МИАТ” ТӨХК-ийн удирдлагууд, хүндэт зочид оролцлоо. Ийнхүү “Гүюг” хаан хэмээх цоо шинэхэн агаарын хөлөг Монголын иргэний агаарын тээвэрт хүчин зүтгэж эхэллээ.

Хуваалцах