Гватемал улс авлигатай тэмцэх олон улсын хорооны үйл ажиллагааг зогсооно
Гватемал улс 24 цагийн дотор тус улс дахь хууль бус үйл ажиллагаатай тэмцэх авилгын эсрэг олон улсын хорооны үйл ажиллагааг зогсоохоо мэдэгдлээ. энэ тухай Гватемалын гадаад хэргийн сайд Сандра Ховель НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерешштэй уулзсаныхаа дараа мэдэгдсэн юм.
Мэдээллийн алба

Гватемал улс 24 цагийн дотор тус улс дахь хууль бус үйл ажиллагаатай тэмцэх авлигын эсрэг олон улсын хорооны үйл ажиллагааг зогсоохоо мэдэгдлээ. энэ тухай Гватемалын гадаад хэргийн сайд СандраХовель НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерешштэй уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн юм.
Энэ үеэр тус байгууллагын тэргүүн Иван Веласкесийг огцруулж өөрчлөх асуудлыг хэлэлцсэн байна. 2017 онд Гватемалын Ерөнхий прокурорын газар болон авилгын эсрэг олон улсын хорооныхон тус улсын Ерөнхийлөгч Жимми Моралестэй холбоотой хэргийг мөрдөн шалгахаар төлөвлөж байгааг зарласан юм. Үүний дараа Гватемалын Ерөнхийлөгч Иван Веласкесийг тааламжит бус хүнээр зарлаж түүнийг улс орноосоо хөөн гаргахыг тушаал болгосон юм. Гэхдээ Гватемалын Үндсэн хуулийн шүүхээс Ерөнхийлөгчийн энэ шийдвэрийг хүчингүй болгосон.
Тиймээс Ерөнхийлөгчийнх нь эсрэг хэрэг үүсгэх гэсэн даргыг огцруулахгүй бол энэ байгууллагын үйл ажиллагааг нутагтаа зогсооно Гватемалын гадаад хэргийн сайд НҮБ ын Ерөнхий нарийн бичгийн даргад уламжилсан байна. Гватемал дахь хууль бус үйл ажиллагаатай тэмцэх авилгын эсрэг олон улсын хороо нь тус улсын засгийн газар болон НҮБ-ын 2006 онд байгуулсан гэрээний дагуу үүсгэн байгуулагдсан юм. Тус байгууллага Гватемалын прокурор цагдаагийнханд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Бие даасан мөрдлөг явуулж орон нутгийн хууль тогтоох байгууллагынхныг дэмждэг юм. Энэ хорооны оролцоотойгоор Гватемалын Ерөнхийлөгч асан ПересМолинад эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан юм.


















