Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гватемал улс Элчин сайдын яамаа Иерусалим хот руу шилжүүллээ

Латин Америкийн Гватемал улс Израйлийн Тел-Авив хотоос өөрийн Элчин сайдын яамаа нүүлгэн шилжүүлж, өчигдөр Иерусалим хотод шинэ Элчин сайдын яамаа албан ёсоор нээлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гватемал улс Элчин сайдын яамаа Иерусалим хот руу шилжүүллээ
Гватемал улс Элчин сайдын яамаа Иерусалим хот руу шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

Латин Америкийн Гватемал улс Израйлийн Тел-Авив хотоос өөрийн Элчин сайдын яамаа нүүлгэн шилжүүлж, өчигдөр Иерусалим хотод шинэ Элчин сайдын яамаа албан ёсоор нээлээ. Ийнхүү Гваметал улс Иерусалим хотод өөрийн Элчин сайдын яамаа нээсэн хоёр дахь улс болж байна. АНУ Израйлийн нийслэл бол Иерусалим хот мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн анхны улс болж, энэ долоо хоногийн даваа гарагт өөрийн Элчин сайдын яамаа Тел-Авив хотоос нүүлгэн шилжүүлж, Иерусалим хотод нээсэн юм.

Шинэ ЭСЯ-ны нээлтийн ёслолд Гватемал улсын Ерөнхийлөгч Жимми Моралес болон Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар оролцсон байна. Гватемал улсын араас Парагвай улс мөн энэ сарын сүүлчээр Элчин сайдын яамаа нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ үйл явдлаас үүдэж АНУ болон Парагвай улсыг Палестинчууд эсэргүүцсээр байна. Палестинчууд Гватемалийн Засгийн газар түүхийн буруу талд зогсож, Иерусалимыг Израйлийн газар нутагт тооцож, Элчин сайдын яамаа нүүлгэн шилжүүлсэн нь олон улсын эрх зүйг ноцтой зөрчсөн үйлдэл гаргалаа гэж шүүмжилж байна.

Олон улсын хамтын нийгэмлэг ч энэ үйлдлийг буруушааж байна. Израйль Палестинчуудын хоорондох энхийн хэлэлцээрт саад учруулаад зогсохгүй, таслан зогсооход хүргэж байна гэж мэдэгдсэн байна.

Гватемал улс анх удаа Элчин сайдын яамаа Иерусалимд байгуулсан нь анхны тохиолдол бас биш юм. Өмнө нь Гватемал улс анх 1959 онд ЭСЯ-аа Иерусалимд нээж байсан хэдий ч олон улсын зүгээс шахалт үзүүлсний улмаас дипломат төлөөлөгчийн газраа хаахад хүрч байсан түүхтэй юм байна.

Хуваалцах