Гватемала улсын экс-ерөнхийлөгчийг баривчилжээ
Гватемала улсын ерөнхийлөгч асан Альваро Коломыг авлигын хэргээр өнгөрсөн мягмар гарагт баривчиллааа гэж тус улсын Прокурорын байгууллага мэдээлсэн байна. Тус байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр, тэдний явуулсан ажиллагааны үр дүнд экс-ерөнхийлөгчийн хамт нийт 10 хүнийг баривчилжээ.
Мэдээллийн алба

Гватемала улсын ерөнхийлөгч асан Альваро Коломыг авлигын хэргээр өнгөрсөн мягмар гарагт баривчиллаа гэж тус улсын Прокурорын байгууллага мэдээлсэн байна. Тус байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр, тэдний явуулсан ажиллагааны үр дүнд экс-ерөнхийлөгчийн хамт нийт 10 хүнийг баривчилжээ.
Түүнчлэн Коломыг төрийн тэргүүн байх үеийн нийтийн тээврийн хэрэгсэл нийлүүлэх сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг шалгаж байгаа тухай мэдээлжээ. Тэрээр 2008-2012 онд төрийн тэргүүнээр ажиллаж байсан байна. 66 настай энэ экс-ерөнхийлөгчөөс гадна түүний Засгийн газарт ажиллаж байсан сайд нараас ч бас баривчилсан юм байна.


















