Гватемалд хөрсний нурангид дарагдсан хүмүүсийг эрэх ажлыг зогсоолоо
Төв Америкт орших Гватемал улсын нийслэл хотын ойролцоох тосгонд хоёр долоо хоногийн өмнө үүссэн хөрсний нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх ажиллагааг өчигдөр албан ёсоор зогсоолоо.
Мэдээллийн алба

Төв Америкт орших Гватемал улсын нийслэл хотын ойролцоох тосгонд хоёр долоо хоногийн өмнө үүссэн хөрсний нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх ажиллагааг өчигдөр албан ёсоор зогсоолоо.
10 дугаар сарын 1-нд ширүүн борооноос үүдэн уулын хөрс нурснаас тосгоны байшингууд дарагдаж, наад зах нь 280 орчим хүн амь насаа алдсан бөгөөд 70 орчим хүн одоог хүртэл ор сураггүй болсонд тооцогдож байгаа юм. Хоёр долоо хоног орчим үргэлжилсэн эрлийн ажиллагааны дүнд илрүүлсэн цогцсоос хэн болохыг тогтоож чадаагүй 50 орчмыг нь ДНК-гийн шинжилгээнд хамруулахаар болсон байна.
Гватемалын Гамшгийн гарз хохирлыг бууруулах үндэсний комисс эрлийн ажиллагааг ийнхүү өндөрлөсөн ч гамшгийн бүсийг цэвэрлэх, сэргээн босгох ажлаа үргэлжлүүлэх юм байна. Тус улсын эрх баригчид байгалийн энэ гамшгийн хохирогчдод санхүүгийн тусламж үзүүлэх, мөн нутгийн үлдсэн оршин суугчдад зориулан 150 байшин шинээр барихаа амлаад байгаа юм.


















