Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

H2 визийн хөтөлбөрт хамрагдан хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэдтэй уулзав

АНУ-ын Калифорни мужид H2 визийн хөтөлбөрт хамрагдан хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын 2 иргэнтэй тус ЕКГ-ын төлөөлөл 2019 оны 5 дугаар 3-ны өдөр уулзав. Монгол Улсаас анхдагч болон H2 визийн хөтөлбөрт хамрагдан АНУ-ын хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж буй дээрх иргэд хөдөлмөрийн гэрээгээр хүлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
H2 визийн хөтөлбөрт хамрагдан хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэдтэй уулзав
H2 визийн хөтөлбөрт хамрагдан хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэдтэй уулзав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорни мужид H2 визийн хөтөлбөрт хамрагдан хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын 2 иргэнтэй тус ЕКГ-ын төлөөлөл 2019 оны 5 дугаар 3-ны өдөр уулзав. Монгол Улсаас анхдагч болон H2 визийн хөтөлбөрт хамрагдан АНУ-ын хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж буй дээрх иргэд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чандлан биелүүлж, хичээнгүйлэн ажиллаж буй тухайгаа дурдав. H2 визийн хөтөлбөрийн хүрээнд тус иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй АНУ-ын иргэн Ж.Валера Монгол иргэдийг ажиллуулж эхэлсэндээ сэтгэл хангалуун буйгаа тус ЕКГ-ын төлөөлөлд мөн мэдэгдэв.

Энэ дашрамд дурдахад АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас 2019 онд түр хугацаагаар H2 визээр ажиллах хүч авах гадаад орны жагсаалтын шинэчлэн баталсан ба Монгол Улсыг энэхүү жагсаалтад үргэлжлүүлэн 2020 оныг хүртэл хамруулах шийдвэрийг гаргасан. Монгол Улсын хувьд 2018 онд АНУ-ын хөдөө аж ахуйн H2-A визийг 5 иргэн, хөдөө аж ахуйн бус H2-B визийг 2 иргэн тус тус аваад байна.

Хуваалцах