Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Hotel Mongolia" гэдэг хоч монгол хүн бүрт хортой гэв

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаадын иргэдийн олонх нь манай хоёр хөрш болон БНСУ-ын иргэд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Hotel Mongolia" гэдэг хоч монгол хүн бүрт хортой гэв
"Hotel Mongolia" гэдэг хоч монгол хүн бүрт хортой гэв. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайдын долоо хоног бүрийн лхагва гарагт хийдэг “Шийдлийн цаг” уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын Ерөнхий прокурорын газрын дарга М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдорж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж нар оролцлоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаадын иргэдийн олонх нь манай хоёр хөрш болон БНСУ-ын иргэд. Мөн хилээр гарахыг хориглосон монгол иргэдийн тоо ч цөөн биш байна. Хилийн хорио ихэдвэл хөл хорио болно. Хөл хориотой айлд хөрөнгө оруулалт, хөгжил, технологийн дэвшил зэрэг ч хориотой болно. Ингэж дур мэдэн хориглох нь ажлын байр, авах цалин, ашиг орлого, шинэ технологи Монголд нэвтрүүлэхийг хориглож байгаатай адил юм. Монголын, гадаадын иргэд ялгаагүй хөлдөө ийм чөдөртэй байж болохгүй, хүний эрх ч зөрчигдөж байна” хэмээсэн юм.

Түүнчлэн "Hotel Mongolia" гэдэг хоч монгол хүн бүрт хортой. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаадаас авдаг манай улсад долларын ханш өсөх нь хүн бүрийг торгож буйтай адил юм. Хөрөнгө оруулагчид бизнес, ашиг хайж ирдэг, адал явдал хайж ирдэггүй. Айдсын төлөө хөрөнгө оруулалт хийхгүй, ашгийн төлөө хөрөнгө оруулалт хийдэг зарчимтай гэж Ерөнхий сайд хэллээ.

Хуваалцах