Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

HP компани шинэчлэгдсэн загварын зөөврийн компьютерээ танилцуулжээ

Технологийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд худалдаалдаг Америкийн “Эйч-Пи” компани 2018 оны шинэчлэгдсэн загварын зөөврийн компьютерээ танилцуулан худалдаанд гаргаад байгаа. Энэ бол “Пэвилион” нэртэй зөөврийн компьютер юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
HP компани шинэчлэгдсэн загварын зөөврийн компьютерээ танилцуулжээ
HP компани шинэчлэгдсэн загварын зөөврийн компьютерээ танилцуулжээ. Зураг: МҮОНРТ

Технологийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд худалдаалдаг Америкийн “Эйч-Пи” компани 2018 оны шинэчлэгдсэн загварын зөөврийн компьютерээ танилцуулан худалдаанд гаргаад байгаа. Энэ бол “Пэвилион” нэртэй зөөврийн компьютер юм.

“Хьюлетт Паккард” буюу Эйч-Пи компанийн худалдаанд гаргаад байгаа энэ зөөврийн компьютер бол классик зэрэглэлийн компьютер юм. Өмнөх загваруудтайгаа харьцуулахад илүү өнгөлөг, мөн нимгэн болж өгсөн. Тодруулбал, 2 мм-ээр нимгэрсэн гэсэн үг. Түүнчлэн өргөний хэмжээ багассан байна. мөн дэлгэцийнх хүрээний хэмжээ нарийсаж, дэлгэц нь илүү том болж өгсөн. Худалдан авагчид хэд хэдэн төрлийн өнгөний сонголттойг худалдан авах боломжтой.

Хуваалцах