Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Huawei компани 2018 оны шинэ загварын ухаалаг гар утсаа танилцууллаа

Ухаалаг гар утас үйлдвэрлэгч Хятадын “Хуавэй” компани 2018 оны шинэ загварын “Хуавэй вуай 6” нэртэй ухаалаг гар утсаа танилцуулсан байна. Бусад төрлийн ухаалаг гар утаснуудын адил өндөр хүчин чадалтай камер, нүүр царай танигч систем болон хурууны хээ уншигчтай. Гэхдээ үнийн хувьд харьцангуй хямд хэм

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Huawei компани 2018 оны шинэ загварын ухаалаг гар утсаа танилцууллаа
Huawei компани 2018 оны шинэ загварын ухаалаг гар утсаа танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Ухаалаг гар утас үйлдвэрлэгч Хятадын “Хуавэй” компани 2018 оны шинэ загварын “Хуавэй вуай 6” нэртэй ухаалаг гар утсаа танилцуулсан байна. Бусад төрлийн ухаалаг гар утаснуудын адил өндөр хүчин чадалтай камер, нүүр царай танигч систем болон хурууны хээ уншигчтай. Гэхдээ үнийн хувьд харьцангуй хямд хэмээн онцлоод байгаа юм.

Хуавэй вуай 6 ухаалаг гар утас өмнөх загвараасаа илүү шинэчлэгдэж өгсөн. 18-ийг харьцах нь 9-ийн хэмжээтэй, 1440-ийг харьцах нь 720 цэг бүхий зөвшөөрөлтэй, эйч-ди нягтаршилтай 5,78 инчийн хэмжээтэй дэлгэцтэй. Дэлгэцний нүүрэн тал нь 2,5 ди үзүүлэлттэй шилэн хамгаалалттай. Нүүрэн хэсэгтээ мөн уламжлалт товчлуурыг хийгээгүй. Энэ нь гар утсыг илүү өргөн, том дэлгэцтэй болгон харагдуулж байгаа юм. Сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудын адил нарийн хүрээтэй болж өгсөн. 152,4/ 73/ 7,8 мм хэмжээтэй, 150 гр жинтэй. Хар, цэнхэр болон алтан шаргал гэсэн гурван төрлийн өнгөний сонголттой.

Хуваалцах