"HYPERLOOP" өндөр хурдны галт тэрэг хурдны дээд амжилт тогтоожээ
Германы Мюнхен хотын Техникийн их сургуулийн эрдэмтдийн багийн зохион бүтээсэн "HYPERLOOP" ван нэртэй өндөр хурдны галт тэрэг анхны туршилтаараа цагт 327 км зам туулж хурдны дээд амжилт тогтоосон байна.
Мэдээллийн алба

Анхны туршилтын дүрс бичлэгийг тус төслийг санаачлагч АНУ-ын тэрбумтан Илон Маск өөрийн твиттер хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр өндөр хурд гаргасан 80 кг гаруй жинтэй капсул нь 50 киловатт хүчтэй цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон талаар онцолсон байна.