I эгнээнд тавьсан машиныг ачих ажил үргэлжилж байна
Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачиж, журамлах ажил эхлээд сар гаруй болж байгаа билээ. Харин энэ сарын 10-ны байдлаар нийт 64 автомашин зөөж шилжүүлсэн байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж шилжүү
Мэдээллийн алба

Зорчих хэсгийн I эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг ачиж, журамлах ажил эхлээд сар гаруй боллоо. Харин энэ сарын 10-ны байдлаар нийт 64 автомашин зөөж шилжүүлжээ. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж шилжүүлдэг. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасах ач холбогдолтой юм.
Дашрамд дуулгахад Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг ажээ.


















