Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ

Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн "Хичээдийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-IV анги

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн "Хичээдийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэн гэж тусгасан.

Боловсролын яамнаас гаргасан 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.

I-II анги

  • Нийслэлд 12-р сарын 23-наас 1-р сарын 24-нийг дуустал

  • Орон нутагт I-II ангийнхан 12-р сарын 23-наас 1-р сарын 17-ныг дуустал

III-V анги:

  • Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал

  • Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал

VI-IX анги:

  • Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал

  • Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал

X-XII анги:

  • Нийслэлд 1-р сарын 6-наас 1-р сарын 24-нийг дуустал

  • Орон нутагт 1-р сарын 6-наас 1-р сарын 17-ныг дуустал амарна.






Хуваалцах