Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

I-II ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ. Тодруулбал, 2024-2025 оны хичээлийн жилд нэг хоёр анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
I-II ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна
I-II ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна. Зураг: МҮОНРТ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ.

Тодруулбал, 2024-2025 оны хичээлийн жилд нэг, хоёрдугаар анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан.

Нийслэлийн нэг, хоёрдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна.

Харин орон нутгийн нэг, хоёрдугаар ангийнхан энэ сарын 23-наас нэгдүгээр сарын 17-ныг дуустал амрах юм байна.

Нийслэлийн III-V ангийн сурагчид энэ сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах бол орон нутгийн сурагчид нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна. Нийслэлийн VI-IX ангийн сурагчид энэ сарын 30-наас нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах бол орон нутагт нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.

Харин X-XII ангийн сурагчид нийслэлд нэгдүгээр сарын 6-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах юм.

Тэгвэл орон нутгийн сурагчид мөн нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.

Хуваалцах