“I love Mongolia түншлэл 2015” багийнхан аялалдаа гарлаа
“I love Mongolia түншлэл 2015” багийнхан 21 аймаг тойрох аялалдаа өнөөдөр гарч байна.
Мэдээллийн алба

“I love Mongolia түншлэл 2015” багийнхан 21 аймаг тойрох аялалдаа өнөөдөр гарч байна. Тэд Монгол орноо тойрох энэхүү аяллаа Эзэн Чингисийн өлгий нутаг Хан Хэнтийгээс эхлүүлэх болсон юм. Аяллын хүрээнд “Шилдэг татвар төлөгч” VIP ярилцлага, “Миний нутгийн өв” ЮНЕСКО, соёлын өвийн санд бүртгэлтэй, шинээр бүртгэгдэх урлаг, соёлын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн, “Боловсрол” яармаг, Аймгийн ангийн дарга нарын анхдугаар зөвлөгөөн, “Оргилоо тодорхойл” нутгийн идэвхтэй иргэдийн сайн үйлсийн илтгэл хэлэлцүүлэг, “Миний нутгийн брэнд” нээлттэй үзэсгэлэн худалдаа, “Хамтдаа гүйцгээе” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн бүх нийтийн гүйлт, “Эрүүл Монгол” эрүүл мэндийн ажилтнуудын зөвлөгөөн зэрэг үйл ажиллагаануудыг 21 аймагт зохион байгуулах ажээ.


















