И.Нарантуяа, Мохамед Малик Фоллтой ажлын уулзалт хийлээ
Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фоллтой Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсан 11 дүгээр сарын 20-ны өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой асуудлаар ажлын уулзалт хийлээ.
Мэдээллийн алба

Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фоллтой Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсан 11 дүгээр сарын 20-ны өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой асуудлаар ярилцлаа.
НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” дэлхийн санаачилга өрнүүлж, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хүүхдийн сангийн нь сайн үйлсийн элч, жүжигчин Лиам Нээсоны уриалгатайгаар эхлүүлсэн. “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” санаачилга нь хүчирхийллийн нуугдмал, далд байдлыг ил болгож, хор хөнөөлийг таниулах, хүчирхийллийн золиос болж буй дэлхий олон сая хүүхдэд туслах, нэгдмэл үйл ажиллагааны дүнд бодит үр дүн бий болгохыг зорьж буй олон ажлын эхлэл юм. Тиймээс манай улс тус хөдөлгөөнд нэгдэн орох, олон нийтэд зориулсан нөлөөлөл, сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулахаар ХТҮГ, НҮБХС-ийн удирдлагын багийн төлөөлөл өөр хоорондоо санал солилцох нь өнөөдрийн уулзалтын зорилго байв.


















