IAIS: “Fintech”-ийн хөгжлийн хандлага
Олон улсын даатгалын хяналтын байгууллагын холбоо (IAIS)-оос гишүүн орнуудад зориулан “Даатгалын салбар дахь FinTech-ийн хөгжлийн хандлага” сэдэвт илтгэлийг нийтэлжээ.
Мэдээллийн алба

Олон улсын даатгалын хяналтын байгууллагын холбоо (IAIS)-оос гишүүн орнуудад зориулан “Даатгалын салбар дахь FinTech-ийн хөгжлийн хандлага” сэдэвт илтгэлийг нийтэлжээ. Тус илтгэлд даатгалын салбарын өрсөлдөх чадвар, хэрэглэгчийн сонголт, бизнесийн загварын чадавхи болон хяналт, зохицуулалтад үзүүлж буй нөлөөллийг онцолсон аж.
Хурдацтай өөрчлөгдөж буй орчинд даатгалын хяналтын байгууллагын өмнө тулгарч буй боломж, сорилтуудыг судлаад дараах хэд хэдэн асуудлыг гаргаж тавьсан байна. Үүнд Инновацийн эрсдэл болон үр ашгийг зохистой дэнсэлсэн орчинг бий болгох замаар зохицуулалтын таатай эерэг орчин /sandbox/, эсхүл инновацийн төвийг байгуулан инновацийг дэмжих, үнэлгээг хийж, шаардлагатай тохиолдолд зохицуулалтын эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах, шинэ технологийн эрсдэлд нь хамаатуулан тайлагналын шаардлагыг сайжруулах, тухайн инновацийг сайтар судалж, ойлгосноор шинэ бүтээгдэхүүн, бизнесийн загварыг зохистойгоор үнэлэх тухай дурдсан байна.
Мөн тус илтгэлд Internet of things (IоТ), Telematics, Big Data, Robo advisors, Distributed ledger technology, Blockchain болон Smart сontracts зэрэг санхүүгийн инновациудын талаархи мэдээлэл багтсан байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.


















