Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ИБУИНХУ-ын хаан гуравдугаар Чарльзын төрсөн өдөр тохиожээ

Өчигдөр буюу Даваа гарагт ИБУИНХУ-ын хаан 3-р Чарльзын 74 насны төрсөн өдөр тохиожээ. Түүний мэндэлсэн өдрийг тохиолдуулан ёслолын буудлага болон бусад арга хэмжээг зохион байгуулж мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ИБУИНХУ-ын хаан гуравдугаар Чарльзын төрсөн өдөр тохиожээ
ИБУИНХУ-ын хаан гуравдугаар Чарльзын төрсөн өдөр тохиожээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу Даваа гарагт ИБУИНХУ-ын хаан 3-р Чарльзын 74 насны төрсөн өдөр тохиожээ. Түүний мэндэлсэн өдрийг тохиолдуулан ёслолын буудлага болон бусад арга хэмжээг зохион байгуулж мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Лондонгийн цамхгийн гүүрний ойролцоо 41 удаа ёслолын буудлага хийж мэндчилгээ дэвшүүлэн мөн Букингемийнордны Хүндэт Харуул солигдох ёслолын үеэр төрсөн өдрийн ая тоглож хаанд төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна.

Мөн Хааны шинэ гэрэл зургийг түүний төрсөн өдрийг тохиолдуулан нийтэлсэн бөгөөд тэрээр эцэг Эдинбургийн гүнгийн мөрөөр Виндзор Их Паркийн хамгаалагч болсон тухай зарлалын хамт олон нийтэд сонордуулжээ. Зурган дээр хаан Виндзорын Их цэцэрлэгт хүрээлэнгийн эртний царс модыг налан, өвлийн нарны туяа арын дэвсгэр дээр нь гялалзаж буйг харуулжээ.

Хаан Чарльз хоёр сарын өмнө ээж Хатан хаан II Елизавета нас барсны дараа хаан ширээнд сууснаас хойш анхны төрсөн өдрөө тэмдэглэлээ.

Хуваалцах