Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Монголд айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг 2013 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Монголд айлчилна
ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Монголд айлчилна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг 2013 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсаас Монгол Улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй хоёр дахь айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайдыг хүлээн авч уулзах бөгөөд Гадаад харилцааны сайд Л.Болд Уильям Хэйг сайдтай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Хуваалцах