Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"ICE TOP" хамтлагийн Э.Хатанбаатар таалал төгсчээ

“Ice Top” хамтлагийн дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Э.Хатанбаатар өвчний улмаас долоодугаар сарын 16-ны үүрээр таалал төгсчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"ICE TOP" хамтлагийн Э.Хатанбаатар таалал төгсчээ
"ICE TOP" хамтлагийн Э.Хатанбаатар таалал төгсчээ. Зураг: МҮОНРТ

“Ice Top” хамтлагийн дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Э.Хатанбаатар өвчний улмаас долоодугаар сарын 16-ны үүрээр таалал төгсчээ.

Тэрээр хүнд өвчний улмаас гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон билээ. Иймд түүний найз нөхөд, урлагийн хамтран зүтгэгчид нь өнгөрөгч 2013 онд “Халуун сэтгэл” хандивын тоглолтыг зохион байгуулж, улмаар Япон орныг зорин эмчлүүлээд ирсэн юм.

Гэвч хүнд өвчин түүнийг цэл залуухан насанд нь авч одлоо. Монголын нэгэн үеийн залуусын сэтгэл зүрхэнд өөрийн орон зайг бий болгож чадсан түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Хуваалцах