Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ичиножёо А.Ичинноров "маге" үсээ боолгов

Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын барилдаан ирэх 9-23-ны өдрүүдэд "Фүкүока" хотноо болно. Башёд сэкивакэ цолтойгоор барилдах Ичиножёо А.Ичинноровыг хэвлэлүүд онцлож байгаа билээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ичиножёо А.Ичинноров "маге" үсээ боолгов
Ичиножёо А.Ичинноров "маге" үсээ боолгов. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын барилдаан ирэх 9-23-ны өдрүүдэд "Фүкүока" хотноо болно. Башёд сэкивакэ цолтойгоор барилдах Ичиножёо А.Ичинноровыг хэвлэлүүд онцлож байгаа билээ. Мөн түүнчлэн “Монголын мангас” хочийг зүүх болов. Аки башёд маге үс нь боож хүрэмгүй шахам зодоглосон сүмогийн шинэ од А.Ичинноров энэ сард үсний самналт, боолтоо тодорхойлж "дэгжин" болж гарч ирэх гэнэ.

Тэрээр есдүгээр сарын барилдааны дараа телевизийн ярилцлагад уригдах, бэлтгэл сургуулилт хийх гээд маш завгүй ажилласан ба эмнэлэгт хүртэл хэвтжээ. Харин ирэх башёгийн олны анхаарлыг татсан сүмочоор А.Ичинноров тодроод байгаа юм. 11 дүгээр сарын сүмогийн билет их борлогдож байгаа аж.

Хуваалцах