Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“ICT EXPO-2016” үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газар оролцов

Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, "Цахилгаан холбоо, Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр"-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 05 сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд "ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ" уриан дор "ICT-EXPO-2016" үзэсгэлэнг 10 дахь жилдээ зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ICT EXPO-2016” үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газар оролцов
“ICT EXPO-2016” үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газар оролцов. Зураг: МҮОНРТ

Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, "Цахилгаан холбоо, Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр"-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 05 сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд "ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ" уриан дор "ICT-EXPO-2016" үзэсгэлэнг 10 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү үзэсгэлэнд Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар оролцож нийт 1000 гаруй танилцуулга товхимолыг иргэдэд тарааж, тус газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болон шинээр нэвтрүүлсэн аппликейшнүүдийн талаар мэдээлэл өглөө гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Хуваалцах