Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ICT-EXPO-2020 үзэсгэлэнд оролцох гарааны компанийг сонгон шалгаруулна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн ICT-EXPO-2020 ирэх аравдугаар сарын 09-нөөс 11-нд Мишээл экспо төвд 14 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ICT-EXPO-2020 үзэсгэлэнд оролцох гарааны компанийг сонгон шалгаруулна
ICT-EXPO-2020 үзэсгэлэнд оролцох гарааны компанийг сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн ICT-EXPO-2020 ирэх аравдугаар сарын 09-нөөс 11-нд Мишээл экспо төвд 14 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцохоос гадна АНУ-ын Элчин сайдын яам, Huawei, Facebook компаниуд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.

Энэ хүрээнд ICT-EXPO-2020 үзэсгэлэнд оролцох хүсэлтэй гарааны компаниудыг үнэ төлбөргүй оролцох сонгон шалгаруулалтад урьж байна.

Тодруулбал,

- Хамгийн сонирхолтой бүтээгдэхүүн, үйлчилгээтэй гарааны компани

- Хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй гарааны компани

- Хамгийн хөгжилтэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй гарааны компани

- Хамгийн инновацилаг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй гарааны компани

- Хамгийн үзүүштэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй гарааны компани зэрэг номинациар сонгон шалгаруулна.

Танилцуулгаа есдүгээр сарын 01-10 дотор info@cita.gov.mn, urantsetseg@cita.gov.mn, хаягаар ирүүлнэ үү. Шаардлагатай тохиолдолд бид эргэн холбогдох болно.

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Хуваалцах