Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ида хар салхины улмаас Миссисипи мөрний урсгал өөрчлөгджээ

Дөрөвдүгээр зэрэглэлийн хар салхи ида 240 км/цагийн хурдтай салхилж, үүний улмаас далайн ус Миссисипи мөрөн лүү орж усны түвшин 2.1 метрээр нэмэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ида хар салхины улмаас Миссисипи мөрний урсгал өөрчлөгджээ
Ида хар салхины улмаас Миссисипи мөрний урсгал өөрчлөгджээ. Зураг: МҮОНРТ

Уржигдар орой АНУ-ын Луизана мужийг ида хар салхи дайрсны улмаас тус мужийн 1 сая гаруй хэрэглэгч тог цахилгаангүй болж, Шинэ Орлеаны хажуугаар урсах Миссисипи мөрний урсгал өөрчлөгдөөд байна.

Дөрөвдүгээр зэрэглэлийн хар салхи ида 240 км/цагийн хурдтай салхилж, үүний улмаас далайн ус Миссисипи мөрөн лүү орж усны түвшин 2.1 метрээр нэмэгджээ. Мөн тус мужийн Батон Руж орчмын байшин дээр үндсээрээ булгарсан мод унасны улмаас нэг хүн амиа алдсан байна. Одоогоос 16 жилийн өмнө буюу 2005 онд тус мужийг катрина хар салхи дайрахад яг ийм хэмжээний гамшиг тохиож байсан юм.

Ида хар салхи нь "амь насанд аюултай" хэмжээнд хүрч очоод байна. Мөн эргийн бүсэд асар их сүйрэл гарах магадлалтай байна. Луизиана мужийн нэг сая гаруй байшин цахилгаангүй байгаа тул хангамжийг сэргээхэд хэдэн долоо хоног шаардагдана.

Одоогийн гамшгийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцоолох боломжгүй байгаа юм. Цахилгаан тасалдсаныг засах үйл ажиллагааг яаравчлуулж байна гэж тус мужийн цахилгаан эрчим хүчний оператор компаниас мэдээлсэн байна.

Хуваалцах