Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Идэр голд минж нутагшуулна

Завхан аймгийн Байгаль орчны газрынхан тус голд минж нутагшуулах төсөл боловсруулан ажиллаж байна. Учир нь Завхан аймгийн нутгаар урсдаг Идэрийн гол Алтайн нуруу, Отгонтэнгэрээс эх авдаг томоохон голуудын нэг юм. Голын урт нь 452 км бөгөөд 24.555 хавтгай дөрвөлжин км талбай эзлэн урсдаг юм байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Идэр голд минж нутагшуулна
Идэр голд минж нутагшуулна. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн Байгаль орчны газрынхан тус голд минж нутагшуул ах төсөл боловсруулан ажиллаж байна.

Учир нь Завхан аймгийн нутгаар урсдаг Идэрийн гол Алтайн нуруу, Отгонтэнгэрээс эх авдаг томоохон голуудын нэг юм.

Голын урт нь 452 км бөгөөд 24.555 хавтгай дөрвөлжин км талбай эзлэн урсдаг юм байна.

Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр 30 гаруй гол, горхи цутгадаг Идэрийн голын эх сүүлийн жилүүдэд эрчимтэй татарч байгаа аж. Тиймээс минж нутагшуулах нь зүйтэй гэж үзжээ.

Одоогоор төсөл хараахан батлагдаагүй байгаа ч голынхоо эхээр нутагшуулах төлөвлөгөөтэй байна гэж мэдээллээ.

Хуваалцах